Miss-A хамтлагийн гишүүн Min ирэх зургаадугаар сард хуримаа хийнэ

.Graph
2025-04-21

БНСУ-ын Miss A хамтлагийн /2017 онд тарсан/ гишүүн Min ирэх зургаадугаар сарын 7-нд хуримаа хийхээр болжээ. 

Хосууд 2018 оноос эхлэн болзож байгаа бөгөөд найз залуу нь бизнес эрхлэгч аж. Хуримын ёслолыг гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүсийнхээ хүрээнд хийх юм.

Min-ий жинхэнэ нэрийн Lee Min-young гэдэг бөгөөд 2010 онд Miss A хамтлагийн гишүүнээр дэбютээ хийсэн. Тус хамтлаг "Bad Girl Good Girl" (2010), "Breathe" (2010), "Goodbye Baby" (2011), "I Don't Need a Man" (2012), "On you" (2012) зэрэг алдартай дуунуудыг гаргаж байсан билээ.

Ийнхүү 2017 онд хамтлаг нь тарсны дараа Min хувийн карьераа хөөж, 2022 онд "KPOP" мюзиклд тоглосон байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe