ОХУ-аас 20 жил агаарын түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг ЭЗБХ дэмжсэнгүй

Ц.Чимэдцэеэ
2025-04-22

Засгийн газраас Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн бариад байна.

Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хэлэлцээрийн зөвшилцөх саналыг УИХ-ын чуулганд хэлэлцэх эсэх санал хураахад 15 гишүүний 11 нь дэмжсэнгүй.

Энэ талаар санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe