Хөгжмийн зохиолч, МУУГЗ Б.Долгион 70 насандаа таалал төгслөө

.Graph
2025-04-23

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, сэтгүүлч, продюсер, хөтлөгч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Инээмсэглэл" хамтлагийн ахлагч, “Пентатоник” академийн тэргүүн Балчинжавын Долгион таалал төгсжээ. 

Тэрээр 1955 онд малчин ардын гэр бүлд төрж, өссөн юм. 1962 онд түүний аав Балчинжав ЗХУ-руу томилолтоор явах болж, тэрээр Москвад дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж байжээ. Дунд ангиасаа урлагт татагдан, сургуулиа хүртэл хаяж явсан тэрээр олон жил Монголын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 

1970 онд “Инээмсэглэл” хамтлагаа байгуулж байсан тэрээр “Сэхүүн салхи”, “Ганцхан чамдаа”, “Хослон дуулъя”, “Намрын гуниг” гэхчлэн 200 гаруй хит дууны аяыг зохиосон бөгөөд анхны уран бүтээлээ 1974 онд “Урин хавар ирлээ” хэмээх дуугаар эхлүүлж байжээ. 

Ийнхүү тэрээр 70 насандаа таалал төгсөж, урлагийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо. 

Сэтгэгдэл үлдээх

rest in peace <3

rest in peace

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe