Нууц амрагийг 5-10 саяар торгох өргөдөл санаачилжээ

.Graph
2025-04-23

УИХ-ын олон нийтийн өргөдөл санаачлах систем D-Petition сайтад иргэн П.Саранзул гэр бүлээс гадуурх харилцааг хуулиар зохицуулж, авах арга хэмжээг чангаруулах асуудлыг хөндсөн байна.

Тэрээр гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж нөхөр (эхнэр)-т баригдсан нотлогдсон, гэр бүл салалтанд шууд нөлөөлсөн, сэгтэл санааны хохирол учруулсан гуравдагч этгээдэд мөнгөн торгуулийн шийтгэл (5'000'000₮-10'000'000₮) цаашлаад тодорхой хугацаатай бривчилгаа, албадан хөдөлмөр хийлгэдэг болгох саналыг гаргажээ.

Үүнийгээ тайлбарлахдаа "Ингэснээр хүмүүсийн ухамсар буруу үйлдэлд нөлөөлж гэр бүлээс гадуурх харилцаа буурна. Гэр бүл салалт багасна гэж үзэж байна. Хамгийн гол нь хүүхдийн эрх маш их зөрчигдөж өнчрөл, салалт хэрээс хэтэрлээ. Гэр бүлийн тухай хуулиа чангалах болсон. Бидний ирээдүй үр хүүхдүүд хохирох ёсгүй. Бусдын амьдралд халдаж санаатайгаар гэр бүл салгах үндсийг тавьж байгаа маш олон ухамсаргүй хүмүүс байна. Гэр бүлийг хуулийн өмнө баталж гэрчилгээ өгч тангараг хэлүүлдэг атлаа тангаргаа мартсан гэр бүлээ хуурсан хүнд шийтгэл өгөхгүй байна. Бусдын амьдралыг зовлонд унагаж байгаа хүн шийтгүүлэх ёстой. Алдаа гаргасан эмчийг шийтгэдэг хэрнээ бүхэл бүтэн нэг насны амьдралаас гадна 2-3 үеийн амьдралыг салалтын хохирогч болгосон увайгүй хүмүүс шийтгэлгүй өнгөрч байна. Шудрага биш байна" гэжээ. 

Өргөдлийг дөрөвдүгээр сарын 14-нд нийтэлсэн ба одоогийн байдлаар 4724 хүн нэгдээд байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe