УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төслийг Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сард өргөн барьсан бөгөөд байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэх буюу үзэл баримтлалын хувьд цаашид УИХ-аар хэлэлцэх шаардлагатай юу гэдгийг хэлэлцэж буй юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Ажлын хэсэг хариулж байна. Ажлын хэсэгт ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа зэрэг салбарын хүмүүс багтжээ.
НЭМЭЛТ: 12.00 цаг
Хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжлээ.
Сэтгэгдэл үлдээх