Цахим худалдааны Temu компани импортын шинэ хураамжийг хэрэгжүүлж, АНУ-аас тогтоосон тарифын хариуд 145 хувийн "импортын төлбөр" нэмж эхэлжээ.
Дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар импортын хураамж вэб сайт дээр гараагүй ч бараагаа сагслах үед "Таны төлж буй үнэд тариф багтсан" гэсэн шинэ мессеж гарч ирж буй юм. Өчигдрийн байдлаар 119 долларын үнэтэй хоёр хүний эвхдэг гудас нь ойролцоогоор 146 долларын импортын хураамж, 8 долларын борлуулалтын татвар төлсний дараа ойролцоогоор 273 долларын үнэтэй болж байна.
Тус компани “Тарифын өөрчлөлтөөс шалтгаалан манай үйл ажиллагааны зардал өссөн” гэдгээ мэдэгдэж үнийн өсөлтийг дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн зарласан юм. Тэгвэл хятадын цахим худалдааны сайт болох Shein мөн тус өдрөөс эхлэн үнийн зохицуулалт хийхээ мэдэгдсэн.
Сэтгэгдэл үлдээх