Титаник киноны хөлөг онгоц доош живж байхад хийлч Хартли “Nearer My God To The You” дууг хөгжимддөг билээ. Түүний дүрд хийлч, жүжигчин Жонатан Эванс-Жонс тоглосон. Тэрээр 2013 онд кинонд тоглохдоо хөгжимдөж байсан хийл хөгжмийг дуудлага худалдаагаар зарсан бөгөөд тэр цагаас хойш хувийн цуглуулагчийн цуглуулгад хадгалагдаж байжээ.
Тэгвэл уг цуглуулгын эзэн тус хийлийг худалдахаа илэрхийлж, дуудлага худалдааг зохион байгуулагч Эндрю Олдриж зохион байгууллаа. Тэрээр хэлэхдээ, үнэ хаялцуулж буй эд зүйлсийн үнэ дээд амжилт тогтоож, цуглуулагчид дэлхийн өнцөг булан бүрээс оролцож байгаа нь “Титаник” хөлөг дэлхий дахины сонирхлыг татсаар байгааг гэрчилж байна гэлээ. Тус хийл 54 мянган фунт буюу ойролцоогоор 237 сая төгрөгөөр зарагдсан юм.
Мөн энэхүү дуудлага худалдааны үеэр Титаникийн сүйрлээс амьд үлдсэн хамгийн алдартай хүмүүсийн нэг, хурандаа Арчибалд Грэйсигийн бичсэн захидал 300,000 фунт стерлингээр зарагджээ.
Сэтгэгдэл үлдээх