21 дэх удаагийн “World kempo championship-2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 4 сарын 21-26-нд Португал Улсад боллоо.
Тус тэмцээнд 74 улсын 3000 гаруй тамирчин оролцон, дөрвөн өдрийн турш ур чадвараараа өрсөлдсөнөөс манай улсын “Өмнөговь Юлтимакс” холбооны зургаан тамирчин дэлхийн аварга болж, дөрвөн төрлөөр 24 медаль хүртэн, багийн дүнгээр тавдугаар байр, тулааны төрлөөр 74 улсаас нэгдүгээр байрт шалгарч, цомын эзэд болжээ.
“Submission Knockdown MMA Kickbox” төрөлд “Өмнөговь Юлтимакс” холимог тулааны тамирчид оролцож, 6 алтан медаль, аваргын бүс, 9 мөнгөн медаль, 9 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Сэтгэгдэл үлдээх