МХБХ-ны шинэ ерөнхийлөгч Ц.Анадбазарыг эсэргүүцсэн мэдэгдлүүд цахим орчинд хөвөрч байна

.Graph
2025-04-29

МХБХ-ны ээлжит бус Их хурал өчигдөр болж, УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар 46 саналаас 26 хүний саналыг авч холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Уг сонгуулийг эсэргүүцсэн лигийн тамирчид ажил хаялт зарлан, цаашид тэмцээнд оролцохгүй гэдгээ илэрхийлсээр байна. Түүнчлэн эмэгтэй тамирчид ч Ц.Анандбазарыг огцрохыг шаардаж, өнөөдрөөс тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. 

Ажил хаялт зарлан, Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй ямар ч тэмцээн уралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн тамирчид: 

  1. ФС Улаанбаатар клубийн тамирчин А.Дөлгөөн
  2. Эрхэс клубийн ахлах дасгалжуулагч М.Галаа
  3. BRERA ILCH FC клубийн төвийн хамгаалагч Э.Мөнх-Эрдэнэ
  4. BRERA ILCH FC клубийн тамирчин А.Лхагвасүрэн
  5. СП Фалконс клубийн багийн ахлагч М.Төгөлдөр
  6. ФС Улаанбаатар клубийн тамирчин Э.Өнөр-Эрдэнэ
  7. BRERA ILCH FC клубийн тамирчин Г.Тэмүүжин
  8. Үндэсний шигшээ багийн бүх цагийн үеийн мэргэн бууч Н.Наранболд
  9. “Western FC Women” клубийн тоглогч Ариунжаргал
  10. Футзалын Дээд лигийн “Хан жигүүртэн” клубийн тоглогч Эрдэнэбилэг

Хөлбөмбөгийн клубуудыг ивээн тэтгэж, хамтран ажиллан, тоглолт зохион байгуулахаас татгалзсан байгууллагууд: 

  1. Монголын Мэргэжлийн Хөлбөмбөгийн Лигийн "Очир" Зөвлөл
  2. "Монголын Хөлбөмбөгийн Тоглогчдын Холбоо" ТББ
  3. Завхан аймгийн Хөлбөмбөгийн Холбоо
  4. Wave Sport lounge
  5. NCD group зэрэг байгууллагууд одоогоор мэдэгдэл гаргаад байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe