Хотын даргыг иргэд сонгодог болох өргөдөлд 6800 хүн гарын үсэг зуржээ

.Graph
2025-04-30

УИХ-ын D-Parliament цахим платформд иргэн С.Түвшинбилэг хотын даргыг иргэд өөрсдөө сонгодог болох өргөдлийг 4-р сарын 18-нд эхлүүлсэн. Өргөдлийг санаачлаад 12 хоног өнгөрч буй бөгөөд одоогийн байдлаар нийт 6806 хүн дэмжиж гарын үсэг зураад байна. Өргөдөлд гарын үсэг зурах хүчинтэй хугацаа нь 30 хоног байдаг. Тэгвэл уг өргөдлийн хугацаа дуусахад 18 хоног үлдээд байгаа юм.

Мөн тэрээр Улаанбаатар хотын Засаг даргыг иргэд сонгодог болсноор дараах үр дагавар гарна гэж үзэж байна. 

  1. Ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэж, Хотын дарга иргэдийн итгэлийг даах хариуцлага хүлээнэ
  2. Хотын хөгжлийн бодлого тогтвортой болох буюу харилцан адилгүй засгийн газраас үл хамаарах боломж бүрдэнэ
  3. Ил тод байдал, хариуцлага сайжирч, иргэдээс дахин сонгогдохын тулд сайн ажиллана
  4. Хотын удирдлага төв засгаас хараат бус болж, төвлөрсөн хяналтаас ангид” жинхэнэ хотын засаг” бий болно гэж үзжээ.

“D.parliament”-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд санал авах бөгөөд тус хугацаанд 100 мянган иргэн дэмжвэл уг асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх босго давах юм. 

Өргөдлийг дэмжих бол энд дарж саналаа өгнө үү. 

Сэтгэгдэл үлдээх

Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгох хэрэгтэй гэж бодож байна.

Рэнцэндорж

Дэмжих үү?

1 0

Хотын даргыг хотын иргэд сонгох

Цэцэгмаа

Дэмжих үү?

2 0
Newsletter Subscribe