Душанбегийн их дуулгаас манай улс 5 медалтай ирлээ

Ц.Чимэдцэеэ
2025-05-05

Жүдо бөхийн "Душанбегийн их дуулга" тэмцээн энэ сарын 2-4-нд Тажикистаны Душанбе хотод зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 27 орны 226 жүдоч оролцож, Монголын баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дөрөвдүгээрт жагссан байна.

Эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д барилдсан 2024 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, Европын цувралын хошой аварга, Үндэсний шигшээ баг, Женко клубын тамирчин Ж.Анударь алтан медаль хүртсэн. Ийнхүү анх удаа их дуулга ангилалд аваргалжээ.

Эрэгтэйчүүдийн -60кг /жин/-д барилдсан 2022 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медальт, 2023 оны “World Masters”  тэмцээний мөнгөн медальт, Үндэсний  шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Э.Ариунболд хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн -63кг /жин/-д барилдсан Ази тивийн аварга, Парисын их дуулгын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Б.Ганхайч Францын өрсөлдөгчөө цэвэр ялж, алтан медаль хүртжээ. Ийнхүү анх удаа их дуулга ангилалд алтан медаль хүртсэн ба түүний тус ангиллаас авсан 6 дах медаль болж байна.

Эрэгтэйчүүдийн -73кг /жин/-д барилдсан Тбилисийн их дуулгын аварга, Улаанбаатар их дуулгын хүрэл медальт, үндэсний шигшээ баг, хилчин спорт хорооны тамирчин Б.Эрдэнэбаяр 5 барилдан, 4 ялснаар Аваргын төлөө Тажикистан улсын тамирчинд юүко үнэлгээ алдсанаар мөнгөн медаль зүүв. Улмаар Б.Эрдэнэбаяр их дуулгаас иж бүрдэл медальтай боллоо.

Эмэгтэйчүүдийн +78кг /жин/-д барилдсан Чендү оюутны наадмын хүрэл медальт, Улаанбаатар их дуулгын хүрэл медальт, Үндэсний  шигшээ баг, Женко клубын тамирчин Д.Номинзул Хорват улсын өрсөлдөгчдөө юүко үнэлгээ алдсан ч үүрэх мэхээр цэвэр ялж хүрэл медаль хүртлээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe