"Цемент Шохой" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

.Graph
2025-05-02

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн Цемент Шохой ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал  болж, 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцлээ. 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг  “Эрдэнэс Монгол” нэгдлийн Дэд бүтэц, логистикийн группийн зохицуулагч Л.Нямбаяр даргалж, Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын дарга Л.Наранчимэг, Хүний нөөцийн зөвлөлийн зохицуулагч Ч.Сүнжидмаа, Түлш, эрчим хүчний группийн менежер Н.Пүрэвдорж, Дэд бүтэц логистикийн группийн менежер Э.Тамир болон Цемент Шохой ХХК-ийн удирдлагууд оролцов. 

Цемент Шохой ХХК-ийн хувьд 2024 онд 200.000 тн чулуунцар, 221.000 тн цемент, 35.000 тн шохой үйлдвэрлэж барилга, авто зам болон баяжуулах үйлдвэр зэрэг бусад салбарыг түүхий эдээр хангасан ба толгой компаниас үндсэн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж дүгнэв. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe