“Азтай савар"-ынхан үржил хязгаарлах төслөө Баянхонгор аймагт хэрэгжүүллээ

.Graph
2025-05-05

“Азтай савар амьтанд хайртай залуус” ТББ-аас “Орон нутгийн спэй, заслага хөтөлбөр” төслөө хоёр дахь байршилдаа амжилттай хэрэгжүүлжээ. Тодруулбал, 2025 оны 4 сарын 11-14-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн иргэдийн 18 нохой, 17 муур буюу нийт 35 амьтны үржлийг хязгаарласан байна. 

Ийнхүү гурван жилийн дараа гэхэд 9216 нохой, 200617 муур болж, замбараагүй үржих эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн болон эдийн засгийн олон талт ач холбогдлыг авчрах боломжийг бүрдүүлсэн аж. 

Түүнчлэн тус аймгийн иргэдэд гэрийн тэжээвэр амьтдын үржлийг хязгаарлах буюу спэй, заслага хийх нь ямар ач холбогдолтой талаар ойлголт мэдээлэл өгчээ. 

Тус төслийг АНУ-ын “In Defense of Animals” байгууллага болон аймгийн ЗДТГ, Мал Эмнэлгийн Ерөнхий газар дэмжин ажиллажээ. 

Ташрамд, ирэх намар 3 аймгийг сонгон тус төслөө хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон бөгөөд дараа, дараагийн аймгуудад хөтөлбөрөө үргэлжлүүлэхэд амьтанд хайртай иргэдийн дэмжлэг, хандив чухал нөлөөтэй аж. 

Сэтгэгдэл үлдээх

Маш үр дүнтэй, сайхан ажил болжээ. Баяр хүргэе.

Bujin

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe