Гадаадын кинонуудад 100 хувийн татвар ноогдуулна гэж Трамп мэдэгдлээ

.Graph
2025-05-05

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн улс орнуудтай худалдааны маргаанаа хурцатгаж байгаа энэ үед гадаадын улс орнуудад хийсэн кинонуудыг 100 хувийн татвартай болгоно гэж мэдэгдлээ. 

Тэрээр Америкийн кино үйлдвэр "маш хурдан мөхөж" байна. Холливуд болон АНУ-ын бусад олон салбар дампуурч байна. Мөн гадаадын улс орнууд манай улсад суртал ухуулга хийж байгаа тул татвар ногдуулах үйл явцыг яаралтай эхлүүлэхийг Худалдааны яам болон АНУ-ын худалдааны хэлэлцээний төлөөлөгчид үүрэг болгож байна" гэж ням гарагт мэдэгджээ. 

Мөн Трамп Truth Social платформ дээрээ "БИД АМЕРИКТ БҮТЭЭГДСЭН КИНОГ ХҮСЭЖ БАЙНА!" хэмээн бичсэн юм.

Трамп өнгөрсөн нэгдүгээр сард Цагаан ордонд буцаж ирснээсээ хойш гадаад улсуудад ногдох татварыг нэмж байгаа. Тэрээр үүнийгээ АНУ-ын үйлдвэрлэгчдийг нэмэгдүүлж, ажлын байрыг хамгаална гэж үзэж байгаа ч үүний үр дүнд дэлхийн эдийн засаг эмх замбараагүй байдалд орж, дэлхий даяар барааны үнэ өсөх төлөвтэй байна. 

Дөрөвдүгээр сард Хятад улс тус улсад оруулах Америкийн киноны квотоо бууруулж байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал “Бид зах зээлийн дүрмээ баримталж, үзэгчдийн сонголтыг хүндэтгэж, америк киноны тоог бага зэрэг бууруулна” гэж мэдэгджээ. Мөн "АНУ-ын засгийн газрын Хятадад ногдуулах татварыг урвуулан ашигласан буруу үйлдэл нь дотоодын үзэгчид Америкийн киног үзэх сонирхлыг улам бүр бууруулах болно" гэж Хятадын Кино Захиргаа мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe