Шинэ Зеландын Веллингтон нисэх онгоцны буудалд Хоббитоос сэдэвлэсэн хос бүргэдийн баримлууд 10 гаруй жилийн турш зочдын анхаарлыг татсаар ирсэн байна. Гэвч аварга шувууны баримлыг баасан гарагт таазнаас буулгаж, шинэ нууцлаг үзэсгэлэн гаргах болно гэж нисэх онгоцны буудлын удирдлагууд мэдэгдлээ.
Бүргэдүүд Шинэ Зеландын Сэр Питер Жексоны кинонд тохируулан бүтээсэн Ж.Р.Р.Толкиены "Бөгжний эзэн", "Хоббит" кинонуудад элчээр гардаг билээ. Жаксоны кинонуудад гардаг Шинэ Зеландын гайхалтай ландшафтууд нь жуулчдын сонирхлыг байнга татдаг бөгөөд тэднийг нисэх онгоцны буудал дээр бүргэдийн баримлууд угтан авдаг.
Бүргэд бүр 1.2 тонн (1200 кг) жинтэй, далавчаа дэлгэхэд 15 метр (49 фут) байдаг. Шувуудын нэгний нуруун дээр шидтэн Гандальфын баримал байдаг байна. Полистиролоор хийгдсэн, дотоод ган араг ястай бүргэд бүр хэдэн зуун өдтэй бөгөөд хамгийн урт нь 2,4 метр (8 фут) юм.
Бүргэдүүдийг 2013 онд буюу "Хоббит" гурамсан зохиол гарах үеэр дэлгэсэн байна. Аварга баримлуудыг Шинэ Зеландад төвтэй Wētā Workshop компани урлаж байжээ. Веллингтон нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Мэтт Кларк хэлэхдээ "Бид Wētā Workshop-той хамтран орон нутгийн сэдэвтэй өвөрмөц, сонирхолтой төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Бид энэ оны сүүлээр зарлана, тиймээс тэнгэрийг ажиглаарай." хэмээн мэдээлсэн юм.
Алдарт бүргэдүүд алга болсон ч Хоббит киноны луу болох Смаугийн баримал бүртгэлийн хэсэгт хэвээр үлджээ.
Сэтгэгдэл үлдээх