УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс "Та хэтэрхий вакумжаад байгаа юм биш үү, ард иргэдийн амьдрал хэцүү байгааг мэдэж байна уу" гэж асуусан. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ".. С.Баярцогт ... Залуу хүн байж битгий хачин юм ярьж бай, за юу..." гэх зэргээр хариулсан.
Үүнээс үүдэж, УИХ дахь АН-ын бүлэг гүйцэтгэх засаглал нь төрийн эрх барих дээд байгууллагаа хүндэлсэнгүй гэж чуулганд бойкот зарлаж, өнгөрсөн пүрэв, баасан гарагийн хуралдаанд оролцоогүй.
Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Өнөөдөр бүлгийн даргатай хамт Ерөнхий сайдтай уулзлаа. Улс төрд буруу зөрүү ойлгох, хардах сэрдэх асуудал байдаг. Бид ойлголцож, Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлалт гуйсан. Ерөнхий сайдтай уулзахдаа намайг хаа хамаагүй хүнтэй холбосон асуудлыг ярьж, улс төрийн түүх замналаа ярьсан. Мөн би хэний ч үгийг дамжуулж, гар хөл болдоггүй гэдгээ хэлсэн" гэсэн юм.
Сэтгүүлчдээс чуулганы танхимд уучлалт гуйх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, иргэд үнэхээр уучлалт гуйсан эсэхийг яаж мэдэх вэ гэж асуухад УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хариулсангүй.
Эндээс харвал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд, шууд дамжуулалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмааг ил доромжилсон ч, далдаар уучлалт гуйв. Үнэхээр уучлалт гуйсан уу, АН-ынхны хийж буй улс төр ингэж дуусав уу гэдгийг хэлж мэдэхгүй.
Гэхдээ Ж.Баярмаа гишүүн олны нүднээс далд гуйсан уучлалтыг хүлээн авснаараа уг асуудлыг хувь хүний асуудал байсан хэмээн хүлээн зөвшөөрсөн хэрэг болж байна.
Учир нь, УИХ-ын гишүүн бол хувь хүнээс илүү, ард түмний элч төлөөлөгч. УИХ-ын гишүүний ард нь ард түмэн байдаг. Тиймээс Ерөнхий сайд ил уучлалт гуйх ёстой. УИХ-ын гишүүнийг, ард түмнийг яаж доромжилсон тэр л замаараа буюу чуулганы танхимд, шууд дамжуулалтын үеэр уучлалтаа гуйх ёстой байлаа. Гэвч тэр тэгсэнгүй. Иймэрхүү уучлалт гуйсан болоод өнгөрсөн нь төрийн эрх барих дээд байгууллагаа дахин доромжилсон хэрэг болсноос гадна ард түмнээ хумсын толион чинээ тоохгүй байгааг харуулав.
Сэтгэгдэл үлдээх
Gemt heregten hulgain zamaar asuudlaa shiidseer orkuudin haan bolov. Hel usgui, bolovsrolgui, hudalch, hulgaich hunees es zui haih hergui, ter zivhun hagaral honzon ataarhal avchirna
Zochin
Дэмжих үү?
0 0Ийм боловсролгүй харанхуй бүдүүлэг улс орны э/з -ын үзүүлэлт нь доош унацан байхан гүрийгээд байдаг зальтай, шалчигнасан зрөнхий сайдтай баймааргүй байна.
Зочин Батаа
Дэмжих үү?
1 0ШИЛЭЭР НЬ НАР ХАРУУЛАХЫН НЭГ ХЭЛБЭР ! БАЯРЦОГТ ОО !
ОЮУН ЭРДЭНЭ
Дэмжих үү?
1 1