Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны эхний 4 сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 340 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.
Хяналт шалгалтаар
Хяналт шалгалтаар зөрчил гаргасан нийт 38 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээг тооцуулсан байна. Тухайлбал,
Түүнчлэн зөрчил гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох, албан тушаалтны томилгоо, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох, дотоод хяналтыг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар Боловсролын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт албан бичиг хүргүүлээд байна.
Сэтгэгдэл үлдээх