Baeksang Arts Awards нь Өмнөд Солонгосын телевиз, жүжиг, кино урлагийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг билээ. Gucci-тэй хамтран 61 дэх удаагийн Baeksang Arts Awards өчигдөр Сөүл хотын Ганнам дахь Coex D Hall-д болж өнгөрлөө. Энэ жилийн хөтлөгчдөөр Шин Дун Юп, Сүзи, Пак Бо Гум нар ажиллажээ.
IU, Пак Бо Гум, Мун Со-ри, Пак Хэ Жүн нарын тоглосон "When Life Gives You Tangerines" кино нээлтээ хийснээс хойш хоёр сарын дараа 61 дэх удаагийн “Baeksang Arts” Awards-аас 4 шагнал хүртлээ. Тодруулбал шилдэг туслах дүрийн шагналыг жүжигчин Choi Dae-hoon, Yeom Hye-ran нар хүртсэн бол шилдэг зохиол, шилдэг драм гэх шагналуудыг хүртжээ.
"When Life Gives You Tangerines" киноны баг Baeksang шагнал гардуулах ёслолоос хэд хэдэн цом хүртсэн ч гол дүрийн жүжигчин IU, Пак Бо Гум нар шилдэг гол дүрийн шагналыг аваагүй юм.
Сэтгэгдэл үлдээх