Удирдлагын академийн хойно гал гарч байна

Ц.Чимэдцэеэ
2025-05-06

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай” буюу Удирдлагын академийн хойно гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025. 05.06/ 16:40 цагт ОБЕГ-т иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын нэг давхарт шалны материал шатаж байгааг 16.55 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Шинэчлэл

Галыг 17.23 цагт бүрэн унтраалаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe