Г.Гансүлд олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэллээ

Ц.Чимэдцэеэ
2025-05-07

Ярослав Коцианы нэрэмжит 65 дахь удаагийн олон улсын залуу хийлчдийн уралдаан 2025 оны 5-р сарын 3-6-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех улсад боллоо.

Уралдаанд манай улсаас оролцсон Г.Гансүлд гуравдугаар байранд шалгарчээ.

Тус уралдаан нь 16 хүртэлх насны хийлчдэд зориулсан бөгөөд дөрвөн насны ангилалд хуваагдан зохион байгуулагддаг.

Уралдаанд Г.Гансүлдийг дасгалжуулан Монгол Улсын Консерваторийн дэд профессор зөвлөх багш СТА, Ж.Энх оролцсон байна.

Ташрамд дурдахад Г.Гансүлд нь Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнийн хүү юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe