Шинэчлэл (2025.05.08)
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 68 гишүүн ирж, 54 хувийн ирц бүрдсэнийг танилцуулснаар хуралдаан эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын хаврын чуулган үргэлжилж байна. Дараах асуудлыг хэлэлцэнэ.
Цэцийн дүгнэлтийн тоймд дараах байдлаар тайлбарласан байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор хуульчилснаар сонгогч өөрийн сонголтоо хүчингүйд тооцуулахгүйн тулд дэмжээгүй нэр дэвшигчийн төлөө санал нэмж тэмдэглэхээс өөр аргагүйд хүрэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Тус зохицуулалт нь эрх зүйн тодорхой байдлын болон тохирсон байх зарчмыг хангахгүй байх тул чөлөөтэй сонгох зарчмыг зөрчсөн байна.
Нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй саналын хуудсыг хүчинтэйд тооцох атлаа тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор хуульчилсан нь хоорондоо зарчмын хувьд зөрчилтэй, сонгогчийг төөрөгдөлд оруулж болохоор байх тул эрх зүйн тодорхой байдал алдагдсан байна.
Сэтгэгдэл үлдээх