Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд хүүхдэд тулгамдаж буй асуудлыг эрэмбэлэхэд хүүхдийн эрхийн зөрчлүүд бус хүүхдийн зуслан барьж байгуулах асуудал оржээ.
Үүнийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал шүүмжилсэн байна. Тэрээр "Нэг юм хэлэхгүй бол үнэхээр болохгүй нь. Арай ч үгүй байх гээд өнөөдрийг хүртэл хүлээхэд үнэн байж. Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг хүргэж, хүүхдийн байгууллагад хамгийн тулгамдаж буй асуудлыг эрэмбэлж шийдвэрлэж байгаа юм байна. Эрэмбийн хамгийн эхэнд ямар шалгуураар хүүхдийн зуслан орчихсон юм бэ. Хүүхдийн зуслангаас илүү чухал асуудал байгааг яагаад сайд, дарга нартаа хэлэхгүй байгаа юм бэ. Дөнгөж саяхан УИХ-аар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг танилцуулахад хүүхдийн хүчирхийллийн нөхцөл байдал үнэхээр аймшигтай гээд халаглаад байгаагүй юм уу.
Байгаа жаахан хөрөнгөө хамгийн тулгамдаад байгаа асуудалдаа зарцуулахгүй юм уу. Хүүхдүүд яагаад бэлгийн хүчирхийлэл өртөөд байгаа талаар нэг ч суурь судалгаа байхгүй л байгаа шүү дээ. Бурууг эцэг, эхэд өгөөд л энэ сэдвийг хааж байгаа чинь төрийн үүрэг юм уу. Энэ өдөр миний хүлээлт үнэхээр өндөр байсан тул бухимдаад байна" гэжээ.
Мөн энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баярын хуралд оролцох үеэрээ "Хүүхдийн байгууллагуудыг эрэмбэлж, хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр
Сэтгэгдэл үлдээх
Байшин барьснаар хүүхдийн эрхийн асуудал шийдэгдчих юм байна л даа.
Irgen
Дэмжих үү?
0 0