Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий аудиторыг томилох үеэр УИХ-ын гишүн Г.Тэмүүлэн "шүгэл үлээв".
Монгол Улсын 2025 оны төсөвт гурав дахь удаагаа тодотгол хийх асуудал яригдаж байна.
Энэ нь Монгол Улсын төсвийн төлөвлөлт, хэрэгжилтэд хариуцлага, бодитой байдал шаардлагатайг харуулж байгаа бөгөөд төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд илүү нарийвчилсан тооцоо, хяналт хэрэгтэйг илтгэж буй юм.
Тэгвэл энэ талаар Г.Тэмүүлэн гишүүн Сангийн яамнаас боловсруулсан Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барих гэж буйтай холбоотой дараах мэдээллийг өгөв.
"Сангийн яам өөрсдийн боловсруулсан хуулийн төслөө гишүүд өргөн барих гэж байгаа юм шиг 40 орчим гишүүнээр гарын үсэг зуруулсан байна. Төсвийн өр зээлээ төсвийнхөө гадна гаргах үйл ажиллагаа хийж байгаа юм байна. Гадаад зээлийг ямар нэрээр нэрлэсэн ч өр зээлээ төлж л таарна. Гишүүдийг мэдэхгүйгээр нь далимжуулж энэ хуулийг оруулж байна. Сангийн яам хуулийн хулгайд мэргэшиж байна.
2024 онд төсвийн тодотголыг яг ийм байдлаар хийсэн. Төсвийн суурь тэнцэл гэдэг зүйл оруулж ирсэн. 2025 оны төсөвт тодотгол хийх зүйлийг яг ийм хуулийн хулгайгаар хийх гэж байна. 2025 оны төсөвт 3 дахь удаагаа гар хүрч байна. Гурав дахь удаагаа тодотгол хийх ёстой зарчмын асуудлыг хуулийн хулгайгаар хийж байна.
Зөв өнцгөөр нь ханд.
Сангийн яамны тэнэглэлээр Монгол Улсын өртэй айл болгон өр зээлээ өрхийнхөө данснаас хасаад, өр зээлгүй юм шиг нүдээ аниад хэсэг явах юм байна. Тэгээд улс орноороо, айл өрхөөрөө дампууралдаа орох юм байна.
Ийм зүйлийг хийж болохгүй. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд муудсан байна. Энийг засах ёстой. Эдийн засгийн онол зарчмынхаа дагуу хийх ёстой. Түүнээс биш хуулийн хулгайгаар төсвийн тодотгол хийнэ гэсэн зүйл байж болохгүй шүү" хэмээсэн юм.
Тэгвэл дээр дурдагдсан хуулийн төслийн үзэл баримтлалыг дараах байдлаар тодорхойлжээ.
Сэтгэгдэл үлдээх