"1000 инженер" төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэхээр судалгааны ажил эхэлжээ.
Энэ талаар Шадар сайд Л.Гантөмөр "Одоогоос 11 жилийн өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд байх үедээ санаачлан, “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл маань амжилттай хэрэгжиж oлон чадварлаг эрдэмтэд, судлаач, инженерүүд бэлтгэгдэж эх орныхоо хөгжлийг шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлж байгаад баяртай байна.
Өнөөдөр төслийн 2-р үе шат хэрэгжихээр судалгааны ажил хийгдэж байгаатай танилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслүүдтэй уялдуулж хүний нөөц бэлтгэх, төр, их сургууль, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, төслийн үр нөлөөг илүү сайжруулах талаар санал солилцлоо" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх