Засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлж буй билээ. Тэгвэл энэ 14 мега төслийн 3-т нь өрийн тааз хамаарахгүй байх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй 40 гишүүн санаачилсан байна. Санаачилсан 40 гишүүн нь АН, МАН, ХҮН намаас буюу засаг барьж буй 3 намаас бүрдэж буй юм.
Манай улсын нийт гадаад өр 2024 оны эцсийн байдлаар 37.1 тэрбум ам.доллар (130 гаруй их наяд) байна. Үүнээс 33.4 их наяд төгрөг нь Засгийн газрын гадаад өр байгаа юм.
Ийнхүү манай улсын өрийн тааз тулсан тул Засгийн газрын хэрэгжүүлж буй зарим мега төсөл санхүүжилтгүйн улмаас зогсох эрсдэлтэй байгаа юм байна. Тиймээс Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хэмээх анхдагч хуулийн төслийг УИХ-ын гишүүд санаачлан боловсруулж байгаа аж.
Хэдийгээр УИХ-ын гишүүд санаачилсан мэт харагдаж байгаа ч засаг барьж буй намын 40 гишүүн байгаа нь хуулийн төсөл хэний захиалга болохыг хэлүүлэлтгүй заав.
Тэгвэл уг хуулийн төсөлд дараах гурван мега төсөлд өрийн тааз хамаарахгүй байх буюу уг 3 төсөл дээр гадаад зээл авбал нэгдсэн төсвийн нийт зарлага болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хязгаарт хамаарахгүй байхаар тусгаж байгаа аж.
Хуулийн төслийн танилцуулгад энэ талаар "Хуулийн төслийн 4 дүгээр зүйлээр тухайн жилийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр1 батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлага болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээ нь 3 мега төслийн гадаад зээллэгийн санхүүжилтийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болохоор тусгасан бөгөөд ийнхүү нэмэгдсэн дүн нь энд дурдсан нэгдсэн төсвийн нийт зарлага болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хязгаарт хамаарахгүй байхаар зохицуулав.
Энэхүү зүйл нь гадаад зээллэгийн санхүүжилтийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хуулийн төслийн голлох ач холбогдолтой зохицуулалт бөгөөд ийнхүү зохицуулснаар дээрх 3 том мега төслүүдийн зээлийн ашиглалт нэмэгдэж, төслийг тогтоосон хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэх юм" гэжээ.
Үүнд,
Хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зурсан гишүүд
Хуулийн төслийг хуулийн төслийн үзэл баримтлалд үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн
Сэтгэгдэл үлдээх