УИХ-ын дарга нутгийн гишүүндээ баяр хүргэв

Ц.Чимэдцэеэ
2025-05-09

Чуулганы хуралдаан 10.00 цагт эхэлж, хамгийн эхэнд Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 66 гишүүн дэмжиж, 75.9 хувиар баталлаа. 

Өмнө нь чоно агнахын тулд сумын Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авч, тав хүртэлх хоногийн хугацаанд ан хийх шаардлагатай байсан. 

Энэ хугацаанд ан хийх боломжгүй тохиолдолд дахин зөвшөөрөл авах шаардлага үүсдэг нь хүндрэлтэй байв.

Хууль баталснаар энэ журмыг хялбаршуулах, илүү уян хатан болгохоор болжээ.

Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан О.Амгаланбаатар гишүүнийг анхны хуулийн төслөө боловсруулан УИХ-аар дэмжүүлсэнд баяр хүргэв.

О.Амгаланбаатар гишүүн нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2024 оны сонгуулиар баруун бүсээс сонгогдсон юм. УИХ-ын даргын хувьд мөн баруун бүсээс нэр дэвшин сонгогдсон ба Говь-Алтайд төрж, өссөн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe