Нийслэлээс ТҮЦ буулгасан асуудалд ХЭҮК-оос хүний эрх зөрчигдсөн эсэхийг судалж, зөвлөмж гаргасан талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд мэдээлэл өглөө. ТҮЦ буулгах үед дараах зөрчил гарчээ.
- ТҮЦ эрхлэгчдэд бүрэн мэдээлэл өгч, боломжит хугацаанд урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүй, яриа хэлэлцээр хийснээ баримтжуулаагүй.
- ТҮЦ буулгах албан ёсны захирамжийг гардуулан өгөөгүй. Үүний улмаас ТҮЦ эрхлэгчид шүүхэд гомдол гаргах эрхгүй байсан.
- Захирамжийн бэлтгэл ажлыг хангалтгүй хийснээр иргэний эрх зөрчигдөж, иргэдтэй хүнлэг бус харьцаж, эд хөрөнгөөр хохироосон.
- ТҮЦ буулгахдаа хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээг аваагүй гэж дүгнэсэн байна.
- ТҮЦ буулгах үеэр ХЭҮК-оос зөвлөмж өгөөд байхад үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж байсан.
Тиймээс дараах зөвлөмжийг ХЭҮК-оос Нийслэлийн Засаг даргад хүргүүлж байгаа аж.
- Дүүрэг тус бүр гомдолтой байгаа иргэдтэй уулзаж, дэмжлэг үзүүлэх боломжоо танилцуулах, зөвшилцөх
- Үйл ажиллагааг зохион байгуулахдаа хүний эрхийн зөрчил гаргаж, удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох. З
- Холбогдох албан тушаалтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх ажлыг шат дараатай хийх шаардлагатай гэж үзсэн байна.
Сэтгэгдэл үлдээх