Дадлага хийгээд цалин авч, ажлын байранд уригддаг гэнэ үү

.Graph
2025-05-09

Тэтгэлэг өгдөг хэр нь давхар цалинтай дадлага хийлгэдэг газар байна уу?

Голомт банк 20 дахь жилдээ их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгож байгааг мэдэхгүй хүн ховор байх. Харин “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр” хэрэгжүүлж байгааг мэдэх хүн ховор байх. 2022 онд Боловсролын яам ажлын байранд суурилсан сургалтыг дээд боловсролын тогтолцоонд нэвтрүүлж эхлэхтэй зэрэгцэн уг хөтөлбөрийг Голомт банк хэрэгжүүлж эхэлжээ. 

АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТ ГЭНЭ ҮҮ?

Ажил олгогчид шинэ боловсон хүчин бэлтгэх, оюутнуудад ажлын туршлага олгох, ирээдүйн ажлын байранд бэлтгэх зорилготой хөтөлбөр юм.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд юу сурсан бэ?

  • Онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, 
  • Аливаа байгууллагад ажилд ороход шаардагдах анхан шатны ур чадварыг эзэмших, 
  • Мэргэжлийн чиг баримжаа авах, 
  • Хувь хүний хөгжилдөө ахиц дэвшил гаргах боломжийг бүрдүүлдэг байна. 

ГОЛОМТ БАНКНЫ АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТ

  • “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-т СЭЗИС, ОТИС, Мандах ИС, ИЗОУИС, ХУИС, ХААИС гэх 6 их, дээд сургууль Голомт банктай хамтран ажиллаж байна. 
  • Банк санхүү, мэдээлэл технологи, нягтлан бодох бүртгэл, аудит, бизнесийн удирдлага, маркетинг, менежмент, санхүү менежмент, олон улсын харилцаа, эрх зүйч, банкны менежментийн мэргэжлийн 287 оюутан хамрагджээ.
  • Хөтөлбөр 6 сарын хугацаанд хэрэгждэг аж.

ГОЛОМТ БАНКАНД ДАДЛАГА ХИЙХИЙН ДАВУУ ТАЛ

  • Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд банканд ажиллаж, хичээлийн кредит цагаа нөхөх боломжтой.
  • Өөрөөр хэлбэл, төгсөх 4-р курсийн оюутнууд уг хөтөлбөрт хамрагдан дадлага хийнгээ хичээлийн цагаа тооцуулж, хөтөлбөртөө амжилттай оролцсон тохиолдолд банкнаас ажиллах урилга авдаг давуу талтай гэнэ.
  • Оюутнууд сард 1.6 сая хүртэлх төгрөгийн цалин авахаас гадна гүйцэтгэлээ үнэлүүлэн урамшуулал авдаг. 
  • 2022 оноос хойш хэрэгжсэн хөтөлбөрийн хүрээнд нийт 1.5 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал авчээ.

ЮМ ЮМТАЙ ГОЛОМТ

Тус банкны сүүлийн нэг жилд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлаас дурдвал: 

  • 2024 оны 5, 12 сар - Олон улсын зах зээл дээр нийт 400 сая ам.долларын бонд амжилттай гаргасан.
  • 2024 оны 7 сар - CFI олон улсын медиа байгууллагаас Голомт банкийг 2024 оны Монгол Улсын Шилдэг Банкаар тодруулсан.
  • 2024 оны 10 сар - “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө шинэчлэн 20 дахь жилдээ зарласан. Өнгөрсөн хугацаанд нийт 1900 гаруй оюутанд 1.3 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгожээ. 
  • 2024 оны 12 сар - Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The Banker сэтгүүлээс Голомт банкийг 2024 оны Монгол Улсын Шилдэг банкаар өргөмжилсөн бөгөөд уг шагналыг 9 дэх удаагаа хүртсэн юм.
  • 2025 оны 2 сар - Голомт банк IFR Asia Awards 2024 – “Frontier Markets Deal” шагналын эзэн болов.
  • 2025 оны 3 сар - Fitch агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B+ тогтвортой” хэмээн үнэлэв.
  • 2025 оны 3 сар - Голомт банкийг 2025 оны “Усны элч” банкаар шалгаруулав.

Голомт банк тун удахгүй дараа, дараагийн хөтөлбөрүүдээ зарлах болно. Stay tuned

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe