Монголын спортын их гэр бүлд давтагдашгүй оюуны бүтээл “мэндэллээ”

.Graph
2025-05-12

Спортын нэрт зүтгэлтэн Цэрэннадмидын Содбилэгийн бүтээл “Дахин давтагдашгүй аваргыг үйлвэрлэнэ” ном Монголын спортод “мэндэллээ”. 

Бүтээл 1990 онд ганцхан хуудсаар эхэлж байсан бол өнөөдөр 12 бүлэг, 79 дэд бүлэг, 600 текст, 150 тайлбараас бүрдсэн, 140,000 үгтэй, 412 хуудас шинжлэх ухааны мэдлэгт суурилсан сургалт арга зүйн судалгааны бүтээл болжээ.

Зохиогч Ц.Содбилэг дасгалжуулагч, тамирчдыг шинжлэх ухааны мэдлэгт суурилсан арга зүйгээр системтэй сургаж, мэргэжлийн өндөр зэрэгтэй тамирчин бэлтгэх арга зүйг номдоо өгүүлсэн байна. Мөн цэрэг, цагдаа, аюулаас хамгаалахын ажилтан бэлтгэх тусгай хэрэгцээнд зориулан энэхүү оюуны бүтээлээ тууривжээ. 

Номын зохиолч 1978 оноос боксын спортоор хичээллэж эхэлсэн. 1990 онд Дэлхийн шилдэг тамирчдыг төрүүлэх зорилгоор өөрийн анхны сургалтын хөтөлбөрийг боловсруулж сургалтанд нэвтрүүлсэн. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд сургалтын хөтөлбөрөө 5 удаа сайжруулсан.  

Аварга төрдөггүй. 

Харин, дахин давтагдашгүй бүтээгддэг…

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe