Бүгд Найрамдах Энэтхэг улсын Шинэ Дели хотноо 2025 оны дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд “Хоёр дахь удаагийн Ази Тивийн Иогасана Спортын Аварга Шалгаруулах Тэмцээн” боллоо. Тэмцээнд Ази тивийн 21 улсын, 450+ гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсаас Монголын Мэргэжлийн Иогийн Спортын Холбооны 6 тамирчин оролцжээ.
Тэд нийт, 18 медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байр эзлэн цом хүртсэн байна.
Тэмцээнд оролцсон тамирчид
Ийнхүү багаараа нийт 1 алт, 11 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж, цомын эзэд болжээ.
Монголын Мэргэжлийн Иогийн Спортын Холбоо нь 2017 онд үүсгэн байгуулагдаж, жил бүр УАШT зохион байгуулсан бөгөөд 5 удаа ДАШT-д оролцож байжээ. Тэд өмнө нь
Өмнөх 8 жилийн турш уг холбоо тэмцээнүүдэд оролцож 4,5,6-р байруудад буюу дэлхийд ранкаараа өндөрт орж байсан ч уг тэмцээнээр анх удаа Монгол Улсаас иогийн спортоор ийн алтан медал хүртсэн түүхэн хэрэг боллоо.
Сэтгэгдэл үлдээх