Д.АРИУН
Жил бүрийн энэ өдрийг сувилагч нарын баярын өдөр болгосон нь урт түүхтэй. Энэ өдөр бол Крымын дайны үеэр буюу 1853-1856 онд дэлхийн анхны сувилахуйн үйлчилгээг зохион байгуулж байсан Английн түүхт эмэгтэйчүүдийн нэг Флоренс Найтингелийн төрсөн өдөр юм. Хэдийгээр энэ баяр 150 гаруй жилийн түүхтэй гэж хэлж болох боловч дэлхий дахинаа тэмдэглэдэг албан ёсны тэмдэглэлт өдрийн жагсаалтад 1974 оны нэгдүгээр сард орсон байна. Тодруулбал, Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон байна.
Мэргэшсэн эмнэлгийн боловсон хүчний хүрэлцээнээс хүн амын эрүүл мэнд ихээхэн шалтгаалдаг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил бүр сануулдаг билээ.
Монгол Улсын тухайд 1995 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Монгол Улсад 14 мянга гаруй хүн энэ мэргэжлээр ажиллаж байгаа бол ба нэг сувилагчид ногдох дунджаар 233 хүн ногдож байгааг Статистикийн мэдээ харуулж байна.
НЭГ СУВИЛАГЧИД НОГДОХ ХҮНИЙ ТОО, бүс, аймаг, нийслэл, жил бүрийн эцэст |
||
Аймаг |
Аймгийн код |
2023 |
Улсын дүн |
0 |
233 |
Баруун бүс |
1 |
240 |
Хангайн бүс |
2 |
275 |
Төвийн бүс |
3 |
281 |
Зүүн бүс |
4 |
278 |
Улаанбаатар |
5 |
205 |
Эх сурвалж: zms.mn
Сэтгэгдэл үлдээх