Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Унгар улсын Будапешт хотод айлчилж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж яваа юм байна. Яасан судалж дуусдаггүй туршлага вэ! Онгоц дүүрэн хүн шүү дээ. Татвар нэмэхдээ жигтэйхэн их зовлон ярьсан даа. Зугаалганы л мөнгө байж" хэмээн цахим сүлжээнд бичжээ.
Хотын даргын хэрэгжүүлж буй ажлууд хүний эрх зөрчиж байна, иргэдийг дээрэмдэж байна зэргээр багагүй шүүмжлэл дагуулаад буй. Түүнчлэн ажлын алба нь мэргэжлийн бус байгаа талаар НИТХ-ын үеэр чичлүүлээд амжсан. Хамгийн сүүлд НЗДТГ-ын дарга Д.Амгалан мөн иргэний хууль ёсны зөвшөөрөлтэй гэх барилгыг нурааж, эзэмшигчидтэй нь биечлэн уулзаж яваад мөн л багагүй шүүмжлүүлсэн.
Х.Нямбаатар хөдлөх бүртээ хүн загнаж, буцаад иргэддээ шүүмжлүүлдэг байсан бол одоо түүнийг тойрсон албан хаагч нар нь ч асуудал дагуулах болов.
Адаглаж л хотын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажлууд, авто зам хаах зэргээс эхлээд мэдээлэл нь хүртээмжгүйн улмаас иргэдийн ажил, амьдралд чирэгдэл учруулж буй нь нууц биш.
Энэ бүх шүүмжлэлийн хажуугаар хотын дарга маань иргэдээс нэмж татварласан төсвийн мөнгөөр албан хаагчдаа зуу, зуугаар нь туршлагажуулж яваа аж.
Сэтгэгдэл үлдээх