Хятадын засгийн газар дэлхий нийтийн хүлээлт, тус улсын ашиг сонирхол, Америкийн бизнес эрхлэгчдийн уриалгыг бүрэн харгалзан үзсэний үндсэн дээр АНУ-тай харилцахаар шийдсэн гэж Хятадын төрийн хэвлэл мэдээлсэн. Харин хоёр талын худалдааны хэлэлцээнд АНУ-ыг төлөөлөн оролцож буй Жеймисон Грир ням гарагт татварын асуудлаар Хятадын талтай “хэлцэл” байгуулахаар тохиролцсон тухай хэвлэлд мэдэгдсэн юм. Тэгвэл Хятад, АНУ хоёулаа Швейцарт болж буй хоёр орны худалдааны хэлэлцээнд ахиц дэвшил гарлаа гэж мэдэгдлээ.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэлцээг "бүтээмжтэй, бүтээлч" гэж тодорхойлсон бол БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн яриа хэлэлцээ "гүн гүнзгий", "илэн далангүй" болсон мөн хэлэлцээ нь "хоёр орны хувьд маш чухал ач холбогдолтой боловч дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, хөгжилд чухал нөлөө үзүүлж байна". Хоёр тал хэд хэдэн томоохон нийтлэг ойлголтод хүрч, эдийн засаг, худалдааны зөвшилцөх механизм байгуулахаар тохиролцсон гэж хэллээ. Тэд даваа гарагт бүрэн дэлгэрэнгүй мэдээлэл бүхий хамтарсан мэдэгдэл хийх төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын эсрэг өндөр татвар ногдуулснаас хойших 2 улсын анхны уулзалт ийнхүү хаалттайгаар амралтын өдрүүдэд боллоо.
Эхний өдрийн хэлэлцээний дараа буюу бямба гарагт Трамп нийгмийн сүлжээн дэх нийтлэлдээ тус хэлэлцээг "маш сайн" гэж тодорхойлж, "нөхөрсөг боловч бүтээлч байдлаар хэлэлцсэн" гэж мэдэгдэв.
АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны дэд нарийн бичгийн дарга асан Фрэнк Лавин "түүхэн хэм хэмжээнээс хамаагүй дээгүүр" хэвээр байх боловч хоёр улс татвараа бууруулна гэж найдаж хэмээн хэлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх