Найз охиндоо 18 саяар цүнх, 20 сая төгрөгөөр алмазан бөгж авч өгдөг О.Тэмүүлэнг Ерөнхий сайдын хүү гэдгийг хүн бүр мэддэг болсон байх. О.Тэмүүлэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гурван хүүгийн хамгийн том нь. Тэрээр 2003 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн. Тэгэхээр одоо 22 настай гэсэн үг.
Түүний хувьд 2021 онд Шинэ эрин олон улсын сургуулийг дүүргэжээ. Энэ үедээ Монголын скаутын холбооны Мазаалай бүлгийн даргаар ажиллаж, манай улсад цөөхөн үлдсэн мазаалайг хамгаалах асуудалд анхаарч ирсэн. Ийнхүү сургуулиа төгссөнөөс хойш ямар нэг их, дээд сургуульд сураагүй, тодорхой ажил эрхэлдэггүй бөгөөд аав нь түүнийг Харвардын их сургуульд оруулахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд тэрээр өнгөрсөн өвлөөс Америкийн нэгдсэн улсад Харвардын их сургуулийн хэлний бэлтгэлд хамрагдаж эхэлжээ.
О.Тэмүүлэн нь тийм ч олны танил бус байсан ч эхнэрийнх гангараа олонд таниулж өгсөн. Түүний эхнэрийг Ө.Өгөөмөр гэдэг бөгөөд үл хөдлөхийн агент хийдэг, 1999 онд төрсөн нэгэн. Тэр хоёр энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд сүй тавьсан. Сүй тавихдаа О.Тэмүүлэн нь найз охин Ө.Өгөөмөртөө 20 саяын алмазан бөгж өгч, Ө.Өгөөмөр нь зөвшөөрсөн байна. Энэ талаараа О.Тэмүүлэн threads хаягтаа ““Тэр ‘тийм ээ’ гэж хэлсэн… Одоо миний зүрхний эзэн албан ёсоор амьдралын хань минь болж байна…” гэж бичжээ.
Үүгээр зогсохгүй О.Тэмүүлэн нь Тэнгисийн эрэг дээрх 24/7 нэвтрүүлэгт оролцож буй Н.Тодбилэгтэй удаан хугацаанд үерхэж байсан аж.
Мэдээж О.Тэмүүлэнгийн хувийн амьдрал бол тусдаа асуудал. Хамгийн гол нь, Л.Оюун-Эрдэнийн хүү их сургууль төгсөөгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй тэрээр эхнэрээ ямар мөнгөөрөө эрхлүүлдэг вэ гэдгийг шалгадаг газар нь шалгах ёстой. О.Тэмүүлэнгийн үеийнхэн эхнэрээ 20, 30 саяар эрхлүүлэх нь байтугай яаж 20, 30 сая төгрөг олж ганц өрөө байрны урьдчилгаа хийх вэ гэж гашилж суугаа. Тэгвэл Ерөнхий сайдын хүү дабль стандартаар дээшлээд байгаа юм биш биз?
Сэтгэгдэл үлдээх