Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн, цагтаа “Шударга 5”-ын нэг гэгдэж явсан Л.Оюун-Эрдэнийн том хүү О.Тэмүүлэн болон түүний найз охиныг тойрсон дуулиан шуугиан цахим орчинд тархсан.
Найз охиндоо үнэтэй брэндийн цүнх, хувцас, цахилгаан бараа, алмаазан бөгж авч өгч, төрсөн өдрөөр нь 20 сая төгрөг “асуудалгүй” шилжүүлчихдэг гэдгээ харуулсан О.Тэмүүлэнг иргэд, олон нийт орлогоо нотлохыг шаардаж байна.
Аав нь хувийн бизнесгүй, өөрөө их сургууль төгсөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Харвардад сурах хүсэлтэй О.Тэмүүлэн болон түүний найз бүсгүй Ө.Өгөөмөрийг тойрсон иргэдийн байр суурийг хүргэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн дөнгөж 20 гарч яваа хүүхэд. Найз охиндоо үнэтэй брэндийн цүнх хувцас бэлэглэж, үнэтэй бенз хөлөглөж, гадаадад мөнгөө үрж жаргаж амьдарч байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бэр: Бид 2 улсын мөнгөнөөс нэг ч авч үрээгүй гэдгээ аав ээжийнхээ нэрээр амлая. Тэрээр 3500$-ийн цүнх төрсөн өдрөөрөө л авсан бэлэг шүү дээ. Бүгд найз залуу нөхрөөсөө бэлэг авдаг биз дээ гэж хариулжээ.
ЕС Л.Оюун-Эрдэнийн бэр Ө.Өгөөмөр: “Ерөнхий сайдын бэр гэхээрээ заавал улсын мөнгөөр жаргадаг наад ядмаг бодлоосоо салцгаа” гэж хариу өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн найз охиныхоо төрсөн өдрөөр 20 сая төгрөг шилжүүлж бэлэг барив… ингээд тэрээр одоогийн байдлаар нийт 325 сая төгрөгөөр найз охиноо “эрхлүүлсэн” байна
О.Тэмүүлэнгийн эхнэр/найз охин Ө.Өгөөмөр нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаагийн охин гэнэ.
Эсрэг
Дэмжсэн
2025-05-12
Гэхдээ энэ бэр ямар өөртөө итгэлтэй байна. “ЕС-ийн бэр гэхээрээ л” нтр. Хоёр тагтаа хүртэл хоёр тийшээ салж нисдэг хорвоо шүү дээ
Мануусыг л хамаг долларыг вьетнам явж үрээд байна гэсэн, хүү бэр нь харин сүрхий үрэлгэн амьдардаг юм биш үү дээ.
Уншсан ном, сурсан сургууль, ажиллаж буй ажил, гаргасан амжилт, аялж яваараа улсаа сторидож болно доо. Пиджак, цүнхээ гайхуулж сториддог өлөн охидоос холуур байгаарай. Талх шарагчаа хүртэл гайхуулдаг хүн байдгаа нээрээ Тэр гарын шивээс бол халтар юм аа.
Хувцас хунараа гаргах нь ч яах вэ дээ, гадаадын fashion influencer бүсгүйчүүд л бүгд хувцсаа л сурталчилдаг, залуу охид тэднийг л дуурайж байгаа биз. Мөнгөний эх сурвалжийн тухайд нь л ярьцгаах нь тусдаа асуудал.
Тэд нар сурталчилгаа хийж мөнгө олох чинь өөр л дөө энэ хүн чинь улсын мөнгөөр туйлж байгаагаа сторидоод байна дэлхийн аль ч улсын ЕС-ийн бэр ингэж аашлахгүй гэж бодож байна.
Оюун-Эрдэнийн бэр сайн хүүхэн байна өө, ингээд баримтаар нь дэлгэж үзүүлээд байвал аштай юу, бүгдийг нь үзүүлээсэй
Ерөнхий сайд хүүхдийнхээ хөрөнгөжсөн, тансаглаж яваагийн учрыг үндэслэлтэй тайлбарлах ёстой. Чадахгүй бол Огцор. Хууль үйлчилдэг оронд татварыг нь цагдаа шалгаад, чөлөөт хэвлэл булайг нь дэлгэж байгаа. Солонгост бол прокурор нь ЕС-аа дуудаад тайлбар авна.
Бэрийнх нь хэрэглээ нь сая доллар хүрч байхад, Оюун-Эрдэнийн өөрийнх нь эргэлдүүлдэг далд мөнгө тэрбум доллар хүрсэн байх.
20 настай хүүхдийн бэл бэнчин гэж юу байх вэ дээ. Эцгийнх нь хулгайлсан мөнгө. Угаасаа манай аав гээд байгаа бэр нь ч гэсэн НДЕГ-ын охин гэв үү? Улс орон нь тэтгэврийн мөнгөө алдчихаад байхад охин нь аархсаар. Тэглээ гээд Дарга кастын өмнө та нар яах вэ.
Лодой гишүүний 7 саяын түрээсийн байр дээр шаагилдсан хиамчид 100 дахин том асуудал дээр дуугүй гүлдийж нтр…
Данх ч тэгээд өөрийг нь эсэргүүцсэн хүний эхнэр, хүүхдүүдээр нь их оролддог доо. Кармагаа хүрт дээ. Энхтүвшинийг эхнэрээр нь оролдож дуугүй болгосон.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн эхнэрээ “эрхлүүлж” буй мөнгө татвар төлөгчдийнх биш бол орлогоо нотлохыг олон нийт шаардаж байна.
Маш өндөр ашиг орлоготой бизнес хийдэг татвараа төлсөн бол асуудалгүй л дээ
Төрөлхийн цүнх баригчийн бэр нь хүртэл үнэтэй цүнх барих юмаа…
Бэр сонгоё гэвэл өглөө эрт Бэлчээр сонгоё гэвэл үд дунд…гэгчээр хадмынхаа хамаг баярхал тансаглалыг нь бариад өгчихдөг л бэр байна даа
Оюун-Эрдэнийн бэр гуай ч Оюун-Эрдэнийн эсэргүүцэгчдээс илүү хадмыгаа жинтэйхэн илчлээд хаячихдаг байна кк
Сhanel бүх загвар нь төрийн албан хаагч монгол хүний охин авч дийлэхээргүй үнэтэй. Оюукийн татвар төлөгчдийн төлсөн мөнгөнөөс хулгай хийсэн мөнгөний үртэс нь бэр нь болох гэж буй хүүхний шинэ Lexus, 2 каратын 30 сая төгрөгийн сүйн бөгж, брэнд хувцас болж!
Ерөнхий сайд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийн орлого 15 сая 750 мянга гэжээ. Таны хүү О.Тэмүүлэн эхнэрээ гэр бүлийн 3 жилийн орлогоороо эрхлүүлэв үү? Хэрвээ үгүй бол ОРЛОГОО НОТОЛНО УУ! Нотолж чадахгүй бол албан тушаалаа өгнө үү
Диор Гүччи цүнх авч алъя гэж байсан чинь улсаас үнэгүй тарааж байгаа гэж байна. Монголд гэхдээ үнэндээ л брэнд утгаа алдсан доо. Манай сайдын бэр Сайндэй-с ч авсан ч юм бил үү, бид мэдэхгүй шүү дээ.
Гэхдээ манай ЕС-н бэр анхнаасаа бүгдийг төлөвлөж тэдний гэр бүлд ойртсон байвал яах уу? Албаар энэ сторинуудыг хийж манай Ерөнхий сайдыг шантааж хийж байвал яах уу? Маш сонирхолтой.
Үндэслэл байхгүй шүү дээ. Угаасаа хулгай. Тайлбар нь бараг манай хүү супер ухаантай, надгүйгээр бизнес хийгээд аймар мөнгө олдог юм байна лээ гэж хэлнэ.
Солонгос хүн, Монгол хүн хоорондын ялгаа нь ердөө л энэ. Нэг нь төрийн тэргүүн нь мөнгө төгрөгийн асуудал гаргавал шоронд ортол тэмцдэг бол нөгөөх нь адуу малын төмсөг идэхээр хөдөө явчихдагт л байгаа юм.
Хүүхэд залуус гол нь юу гэж харж үлгэрлэж байгаа бол доо, тэр л их хортой зүйл дээ, ажил мэргэжил эзэмшсэнээс дарга болох, даргын хүргэн бэр болох л сонирхолтой болбол яана.
Бэр болоогүй байхдаа дөрвөн цэцэрлэгийн жилийн төсөв өөртөө наачхаад цахимд саагиж байгаа юм чинь бэр болчихвол бүр хэдүүлээ тэжээж дийлэх нь үү
Аав нь торгуулийг 50 сая болго гэж баримжаагаа алдтал амьдралаас тасарч шааж байсныг одоо бодоход эдний гэр бүл бол үнэхээр амьдралаас ход тасарчихсан нь аргагүй юм байна өө, тэр хүү болон бэрийн тансаглал саагилтаас нь харахад!
Лувсаннамсрай гэдэг хүн бизнес хийдэг баян хүн байсан уу . Оюун-эрдэнэ бол Баянзүрхийн НД-ын хэлтэст л ажилдаг байсан гэсэн шүү дээ . ТҮЦ ч ажиллуулж үзээгүй гэж учир мэдэх хүмүүс ярих юм. Хүрэлсүх Оюукыг улстөрд хөтөлж оруулсан гэдэг.
Сэтгэгдэл үлдээх
ЧД-ын НДХэлтэсийн дарга гэх шиг гэж нээг л их мөнгө ярьсан хүн байдаг юм байх чинь лэээ. Би бараг хэлж мэдэхгүй бна гэх шиг. Мэддэг юм байдгийнмуу
Эх орноос урвагчдыг шоронд хор
Дэмжих үү?
0 0нийгмийн даатгл дампуураад бсн нь хэн нэгэн сайхан сэтгэлт охиноо эрхлүүлээ юу даа
Энх
Дэмжих үү?
3 0