Трамп Сирийн эсрэг тавьсан бүх хоригоо цуцаллаа

.Graph
2025-05-15

Трамп Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман, мөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай хэлэлцсэний дараа Эр-Рияд болсон Саудын Арабын хөрөнгө оруулалтын форумд оролцохдоо Сирийн эсрэг тавьсан бүх хоригоо цуцлах шийдвэр гаргажээ.

Тодруулбал өнгөрсөн жил Ерөнхийлөгч асан Башар Ассадын дэглэм унасны дараа Сирид тавьсан хориг арга хэмжээгээ цуцлах төлөвлөгөөтэй байгаагаа ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт зарлаад, энэ нь Сиричүүдэд "агуу их боломжийг олгоно" гэж мэдэгдсэн. Мөн тэрээр "Сири, тэд олон жилийн турш доромжлол, дайн, аллага зэргийг амсаж байсан. Тийм ч учраас миний засаг захиргаа сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа АНУ, Сирийн харилцааг хэвийн болгох эхний алхмуудыг хийсэн" гэж нэмж хэлсэн юм.

Сирийн Ерөнхийлөгч Ахмед Аль-Шараа, Башар Ассадын дэглэмийг нурааж, арав гаруй жил үргэлжилсэн иргэний дайныг дуусгасан. Олон жил үргэлжилсэн иргэний дайны нөлөөгөөр Сирийн ард иргэдийн 90 орчим хувь нь ядууралд өртсөн. Хэрвээ Сири улс олон улсын хоригоос гарвал олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, тусламжийн байгууллагуудтай хамтрах боломжтой болно. Мөн олон улсаас хөрөнгө оруулалт татаж, худалдаа эрхлэх боломж нээгдэх юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe