Лхагва гарагийн өглөө Пуэбла мужийн Куакнопалан ба Оаксакагийн хоорондох хурдны замд гурван машин осолдсон гэж орон нутгийн засаг захиргааны ажилтан Самуэль Агилар Пала мэдээлжээ. Тэрээр мөн 18 хүн хэргийн газарт нас барж, өөр гурван хүн дараа нь эмнэлэгт нас барсан тухай мэдэгдсэн юм. Мөн өөрийн X хаягтаа өөр хэд хэдэн хүн бэртэж, эмнэлгийн тусламж авч байгаа талаар бичжээ.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр ачааны машин, автобус, микроавтобус осолдсон байна. Мексикийн "La Jornada" сонины мэдээлснээр цементийн ачааны машин микроавтобусыг гүйцэж түрүүлэхийг оролдож улмаар осол гарчээ.
Сүүлийн жилүүдэд Мексикт хурдны зам дээр хэд хэдэн ноцтой осол гарч байсан байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Мексикийн өмнөд хэсгийн Табаско хотод автобус осолдож, олон арван хүн нас баржээ.
Сэтгэгдэл үлдээх