Нийгмийн даатгалын санд 13.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ашиг төвлөрлөө

Ц.Чимэдцэеэ
2025-05-16

Нийгмийн даатгалын сангийн 2024 оны чөлөөт үлдэгдлээс 300 тэрбум төгрөгийг 8.5-9.5 хувийн хүүтэй, 1-3 хүртэл жилийн хугацаатай, хагас жил тутам хүүгийн өгөөж хүртэх нөхцөлөөр Засгийн газрын урт хугацаатай бондод хөрөнгө оруулжээ.

Гэрээнд заасан хуваарийн дагуу өчигдөр үнэт цаасны хүүгийн эхний төлбөр болох 13.3 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд орлого болгон хүлээн авсан байна.

Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны “Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах тухай” 14 дүгээр тогтоолын дагуу ийнхүү хөрөнгө оруулсан аж.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулж болно гэж заасан.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe