VRS-ийн 25-д жагсаж байсан Монгол баг 70 гаруй сэжигтэй бооцоо, Хятадын зохион байгуулалттай гэмт хэргийн мөрийтэй тоглоомын синдикатуудтай холбоотой байсан хэмээн HLTV сайтад нийтэлсэн байна. Тодруулбал и-спортын шударга өрсөлдөөнийг хангах комисс буюу ESIC-ээс Atox Esports багийг шалгаж байгаагаа өнгөрсөн 3-р сард зарлаж байсан. Тус багийг 2024 онд ESL Pro League S20 тэмцээнд Falcons багт 2-0-ээр хожигдол хүлээсэн тоглолтоос сэжиглэж эхэлсэн юм. Тэгвэл энэхүү шалгалтын ажиллагаа нь өндөрлөж Atox багтай хамааралтай 7 хүн шийтгэл хүлээхээр болсон байна. Гэвч 3-р сард ESIC-ээс шалгаж байгаагаа зарласны дараагаар илүү их баримтууд цугларч 70 гаруй удаагийн match-fixing-тэй холбоотой хэрэг байгаа нь тогтоогдсон байна.
Шийтгэл хүлээлгэсэн тоглогчдоос добу, кабал, нука нарыг хамгийн ноцтой гэмт хэрэгтэн хэмээн үзэж буй бөгөөд 2024 оны сүүлээс 2025 оны 3-р сарын хооронд 70 гаруй сэжигтэй бооцоо тавьсан, Хятадын зохион байгуулалттай гэмт хэргийн мөрийтэй тоглоомын синдикатуудтай холбоотой хэмээн тогтоогджээ. Харин Zesta, AccuracyTG нар уг үйл явдалд нь оролцоогүй боловч мэдээлээгүй гэх шалтгаанаар шийтгэл оногдуулсан байна.
Atox багийн тоглогч Dobu, Kabal болон дасгалжуулагч Nuka нарын тоглох эрхийг бүх насаар нь хязгаарласан байна. Мөн багийн менежер FlyNN-г 3 жил, MiQ-г 1 жил, AccuracyTG болон Zesta нар 8 сараар тоглох эрхийг тус тус хязгаарласан байна.
Сэтгэгдэл үлдээх
atox bag uursduu todorhoi medeelel gargaguu bhd. shuud gj shaah jhn yos zuiguil yum
irgen
Дэмжих үү?
0 0