Х.Нямбаатарын гэр бүл сарын 2.3 сая төгрөгийн орлоготой

.Graph
2025-05-16

Олон нийтийн сүлжээнд Хотын дарга Х.Нямбаатарын охин 15 саяын үнэтэй Miu Miu брэндийн цүнх хэрэглэдэг талаар мэдээлэл гарсан. Тэгвэл уг асуудалд Хотын дарга Х.Нямбаатар тайлбар өгчээ. 

Тэрээр "Ээж нь бизнес хийдэг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр компани нь байгаа. Мөн төлсөн татварыг нь нээлттэй мэдээллийн сангаас харах боломжтой. 20 настай охин ээжийнхээ цүнхийг бариад, инстаграм дээр зураг тавьж болохгүй юм уу. Миний охины юу өмсөхийг чи заахгүй" гэсэн юм.

Энэ мэдээллийн дагуу АТГ-ын нээлттэй хөрөнгө орлогын мэдээллээс харахад Х.Нямбаатарын гэр бүл нь 2023 оны байдлаар жилийн 28 сая 80 мянган төгрөгийн орлоготой байна. Өөрөөр хэлбэл, түүний гэр бүл нь сард 2.3 сая төгрөгийн орлоготой гэсэн үг юм.

Мөн Х.Нямбаатар өөрөө жилийн 54 сая 675 мянган төгрөгийн орлоготой байна. Түүнчлэн

  • Үл хөдлөх хөрөнгө – 1 тэрбум 43 сая /Нийтийн орон сууц-1, хашаа байшин-1, авто зогсоол-1/
  • Автомашин – 292 сая /Суудлын жижиг машин-1,
  • Toyota Land Cruiser-200-1/
  • Мал – 217 сая /Хурдан удмын адуу-35, Үхэр-31, Ямаа-90, Хонь-326, Адуу-26/
  • Газар – 100 сая /Эзэмших-480м2-1/
  • Үнэт эдлэл – 25 сая
  • Дотоод хадгаламж – 21.5 сая
  • Зээл – 72.6 сая
  • Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 4288 ширхэг, Хамаг Монгол грүпп ХХК 100%

АТГ-аас албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг шинэчлээгүй байгаа бөгөөд 2024 оны ХОМ-ийг 2025 оны 7-р сараас өмнө танилцуулах үүрэгтэй билээ. 

Х.Нямбаатарын охин

Сэтгэгдэл үлдээх

200 жил амьдраагү бол цугларашгү их хөрөнгө бна даа

Энх

Дэмжих үү?

1 1
Newsletter Subscribe