Цагдаагийн байгууллага Жүжигчин О.Дөлгөөнөөс гомдол хүлээж аваагүй

Ц.Чимэдцэеэ
2025-05-16

Жүжигчин О.Дөлгөөний тансаг хэрэглээг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбон тайлбарласан агуулгатай мэдээлэл цахим сүлжээнд тарсан.

Тэгвэл жүжигчин эмэгтэй 16-ны шөнийн 00 цагийн үед цагдаагийн албан хаагчид дүрслэгдсэн сториг цацжээ.

Улмаар "Өргөдөл гомдлоо өөрийн биеэр очиж өгөхгүй цагдаагийн албан хаагчийг дуудаж авчраад зураг хөргийг нь авч байгаа өгдөг болчихсон юм уу? Дабл стандарт гэж хүчтэй бяртай том артай байна даа" гэх тайлбартай нийтлэл цахимд түгэх болсон.

Ийнхүү оффистоо цагдаа нарыг дуудсан гэх агуулга бүхий байгаа нь эргэлзээ төрүүлжээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Киноны зураг авалтад цагдаагийн алба хаагчдыг оролцуулаад өгөөч гэсэн хүсэлтийн дагуу  оролцсон асуудал байна" хэмээн хариуллаа.

Мөн цагдаагийн байгууллагад гомдол гаргах, мэдүүлэг өгөхөд олны танил байвал гэртээ дуудаад, цагдаа нар очдог зүйл байхгүй хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe