Өвөр Монголын Имин нүүрсний уурхайд жолоочгүй ажиллах цахилгаан олборлолтын машин байрлуулжээ

.Graph
2025-05-19

Mining.com - БНХАУ-ын төрийн өмчит цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг таван том аж ахуйн нэгжийн нэг болох Хуанэнг групп Өвөр Монголын Имин нүүрсний уурхайд 100 ширхэг Huaneng Ruichi 5G-A маркийн цахилгаан олборлолтын машин байрлуулжээ. Энэхүү санаачилга нь хиймэл оюун ухаанд суурилсан жолоочгүй олборлолтод зориулагдсан байна. Ийнхүү 5G-Advanced (5G-A) технологийг ашигласан дэлхийн анхны ил уурхай болж байна.

Энэхүү Huawei-ийн бие даасан жолоодлогын технологиор бүтээгдсэн, ачааны машинууд автономит жолоодлого, ухаалаг зай солих, 5G-A-ийн өндөр зурвасын өргөн, ухаалаг аюулгүй байдлын систем зэрэг технологиудтай юм. 

Ачааны машин бүр нь 564 кВтц-ийн лити төмөр фосфат зайгаар ажилладаг, 90 метр тонн хүртэл зөөвөрлөдөг, -40°C хүртэл хэт хүйтэнд ажиллах боломжтой байна. Мөн өөрөө жолоодогч машинууд өөрсдөө материалыг ачиж буулгах боломжтой бөгөөд цаг агаар, уул уурхайн хүнд нөхцөлд ажиллахад зориулагдсан.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe