Аргентины хурдны замууд үерт автаж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

.Graph
2025-05-19

AP news - Аргентины нийслэлээс хойд зүгт олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас хурдны зам, тариалангийн талбай болон бүхэл бүтэн хороолол үерт автсаны дараа 2000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгосон байна. 

Кампана хотод хэд хэдэн гэр бүл шөнийг усанд автсан байшингийнхаа дээвэр дээр өнгөрөөжээ. Мөн Нийслэлийг хөдөө орон нутагтай холбодог замуудын нэг дээр 44 хүнтэй автобус 10 гаруй цаг саатсан байна.

Сарын дундаж хур тунадас 1.7 инч орчим байх үед сүүлийн 72 цагийн дотор 8-15 инч (300-аас 400 мм) хур тунадас орсон гэж албаны хүмүүс мэдэгдэв. Цаашид нойтон цаг агаар орж, хүчтэй салхи шуурч болзошгүй гэдгийг анхааруулж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe