Al Jazeera - Израилын армийн бөмбөгдөлт улам эрчимжиж байна. Израилын арми дайн эхэлснээс хойш хамгийн хүчтэй бөмбөгдөлтүүддээ эмнэлгийн байшингуудыг онилж байгаа юм. Ийнхүү Палестины Анклав даяар тасралтгүй цохилт өгсний улмаас 144 хүний амийг авч оджээ.
Израилын байлдааны онгоцнууд Газын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотын Аль-Маваси дүүрэгт дүрвэсэн палестинчуудыг орогнож байсан майхны хуаранг бөмбөгдсөний улмаас 36 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан гэж эмнэлгийн эх сурвалж Аль Жазира агентлагт мэдээлжээ.
Хэргийн газрын видео бичлэгүүдэд зарим хүний шатаж буйг болон олон хүний цогцсыг харуулсан байна. Амиа алдсан болон шархадсан хүмүүсийг ойролцоох хээрийн эмнэлэг болон Нассер эмнэлгийн цогцолборт хүргэжээ.
Олон улсын шүүмжлэлийг үл харгалзан Израилын арми Палестины нутаг дэвсгэрт хуурай замаар дайрах ажиллагаагаа эрчимжүүлж, сүүлийн долоо хоногт дор хаяж 464 палестин хүн амь үрэгджээ. 2023 оны аравдугаар сард дайн эхэлснээс хойш 53,339 палестин хүн амиа алдаж, 121,034 хүн шархадсан гэж Газын Эрүүл мэндийн газар мэдээлэв.
Сэтгэгдэл үлдээх