Ховд аймгийн Жаргалант суманд 17-ны 16.50 цагийн орчимд “Чандмань уушир” ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны 4 давхраас 11 хүн тороос тасарснаас үүдэн өргөгч төхөөрөмжтэйгээ унасан байна.
Үүнээс 3 иргэн газар дээрээ нас барж, 8 иргэн гэмтэн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдээс гурван иргэний бие хүнд байгаа талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг мэдээллээ.
Ийнхүү Ховд аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдлаас хамаараад холбогдох дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргана гэв.
Сэтгэгдэл үлдээх