"Ухаа худагаа авъя" жагсаал хууль зөрчжээ

Ц.Чимэдцэеэ
2025-05-21

Ерөнхй сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна. Тус жагсаалтай зэрэгцэн "Ухаа худагаа авъя" гэх өөр агуулга, зорилго бүхий жагсаал сүүлийн хоёр өдөр бий болсон.

Тэгвэл  "Ухаа худагаа авъя" жагсаал хууль зөрчсөн тухай Хуульч У.Пэрэнлэйжамц цахим сүлжээнд илэрхийлжээ.

Тэр "Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8.5-д ''Зохих журмын дагуу бүртгэгдсэн жагсаал, цуглаан хийх газарт мөн цаг хугацаанд түүний эсрэг агуулга, зорилготой өөр жагсаал, цуглаан давхардуулан хийхийг хориглоно'' гэж заасан.

Уг хуулийн 1.1-д ''...Хуулийн зорилт нь иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна'' гэж заасан бөгөөд жагсаал цуглаан давхардуулахыг хориглосон атал зохион байгуулж байгаа нь иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй нөхцөл байдал хүргэхээр байна" хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe