Зөвшөөрөгдөөгүй хандалт орж ирэх вий
Интернэт банканд тогтмол хандах төхөөрөмжөө баталгаажуулж, нэвтэрсэн төхөөрөмжийн жагсаалтаас хандалтын төхөөрөмжийн бүртгэлээ тогтмол хянах хэрэгтэй. Шаардлагагүй төхөөрөмжийн бүртгэлийг хасах зэргээр зөвшөөрөлгүй хандалтуудаас сэргийлээрэй.
Байнга шинэчил
Ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн үйлдлийн систем, программ хангамж болон цахим банкны аппликэйшний сүүлийн хувилбарыг суулгаж, тогтмол сайжруулалтыг хийж хэвшээрэй.
Аюулгүй байдлын программ хангамж суулгах
Антивирус болон аюулгүй байдлын программ хангамжуудыг суулгаж хэвших нь ухаалаг төхөөрөмжийг вирус, хортой код, фишингээс хамгаалах давуу талтай.
Хамгаалагдсан вэбсайт руу хандаж буй эсэхээ нягтлах
Интернэт банк ашиглан гүйлгээ хийхдээ вэбсайтын URL болон https:// гэсэн SSL нууцлалын сертификатаар хамгаалагдсан зөв вэбсайт руу хандаж буй эсэхээ нягтлах.
Аюулгүй байдлын тохиргоог өөрчлөхгүй байх
Ухаалаг утасныхаа аюулгүй байдлын тохиргоог өөрчлөхгүй байх. Ухаалаг утас болон төхөөрөмжийг Jailbreak эсвэл Root /үйлдвэрийн тохиргоог эвдлэх/ хийхгүй байхад анхаараарай.
Аппликэйшн татахдаа анхаар
Аппликэйшн суулгахдаа ямар зөвшөөрөл шаардаж байгааг нягталж шалгах, хувийн нууцлалтай мэдээлэлдээ нэвтрэх эрх олгож байгаа эсэхийг анхаараарай.
Шаардлагагүй үед Bluetooth холболтыг унтраах
Bluetooth асаалттай байснаар гар утас, ухаалаг төхөөрөмжийн зарим функцүүдэд зайнаас хандах, халдах, удирдах эрсдэл үүсдэг. Тиймээс шаардлагагүй үед Bluetooth холболтыг унтрааж хэвшээрэй.
Сэтгэгдэл үлдээх