1. Таахад хэцүү нууц үг ашигла
Нууц үгээ үүсгэхдээ таахад хэцүү, өвөрмөц нууц үг хэрэглэх болон нэг нууц үгийг олон бүртгэлд /и-мэйл, cошиал аккаунт, худалдааны сайт гэх мэт/ давтан ашиглахгүй байх нь аюулгүй байдлаа хамгаалахад чухал ач холбогдолтой.
2. Амархан таах мэдээллийг нууц үгэндээ бүү ашигла
Нууц үгийг үүсгэхдээ том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтүүдийг агуулсан байх дээр анхааран, өөрийн нэр, төрсөн огноо эсвэл утасны дугаар зэрэг амархан таах мэдээллийг ашиглахаас зайлсхийн, нууц үгээ тогтмол хугацаанд сольж хэвших нь мөн чухал юм.
3. Энд тэнд бичээд хадгалчихсан байгаа юм биш биз?
Нууц үгээ бичиж, тэмдэглэж хадгалахаас зайлсхийх хэрэгтэйн. Нууц үгээ хэнтэй ч хуваалцахгүй, дамжуулахгүй байх.
4. Цахим орчинд болгоомжтой бай
Цахим орчинд ашиглагдаж буй аливаа сэжигтэй вебсайт болон линк дээр нууц үгээ оруулахаас зайлсхийгээрэй.
5.Нэг удаагийн кодыг тас нуу
Гар утас болон и-мэйлээр хүлээн авч буй нэг удаагийн баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байх.
Сэтгэгдэл үлдээх