25 редакцын Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагын хариу авах хугацаа өнөөдөр дуусаж байна

.Graph
2025-05-23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл түгээх үйл ажиллагаа болон сүүлийн үед үүсээд буй асуудалтай холбоотойгоор хараат бус, бие даасан редакцууд нэгдэж, энэ оны тавдугаар сарын 20-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шаардлага хүргүүлсэн

Шаардлагад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтмол хугацаанд ямар нэг эвлүүлэггүй, олон нийтэд нээлттэй, шууд ярилцлага өгдөг байх, энэхүү үйл ажиллагаг албажуулах зорилгоор “Ерөнхий сайдын мэдээлэл өгөх журам”-ыг боловсруулж, хэрэгжүүлэх тухай тусгасан юм.

Тэгвэл албан бичигт дурдсан хугацаа өнөөдрөөр дуусгавар болно.

Иймээс гүйцэтгэх засаглалыг 5 жил удирдсан Ерөнхий сайдын хувиар ХМХ-ээр дамжуулан ил тод, нээлттэй мэдээлэл өгөхийг дахин шаардаж байна.

Мэдээллийг хязгаарлан, мэдээллийн урсгалыг цөөн ХМХ-д мэдээллээ өгдөг. Ялгаварласан байж болзошгүй үйлдлүүдийг цааш даамжруулахгүйн тулд нээлттэй засаглахыг бид уриалсан билээ.

Иймээс ардчилсан улсад ЗГ тэргүүн ХМХ-ээр дамжуулан олон нийтэд хандан мэдээллээ цаг тухайд нь хүргэдэг, нээлттэй ажилладаг зарчмын шаардлагыг хүлээн авч  ЗГХЭГ-т хүргүүлсэн албан бичигт дариу хариу өгөхийг шаардлага хүргүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд сануулж байна. 

Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв 

Graph.mn 

GoGo.mn 

iToim.mn 

Тэнгэр телевиз

Зууны мэдээ сонин

ikon.mn

News.mn 

Ergelt.mn

newsroom.mn  

Urug.mn

ubn.mn

Humanz.mn

Ivoice.mn

Unnu.news

Record.mn

Unuudur.mn веб сайт

Subeedei.mn

Gerel news agency

Lemon press.mn

Isee.mn

Zogii.mn

M21.mn

check.mn

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe