Ерөнхий сайдын “итгэл хүлээлгэх” бичигтэй танилц

Ж.Номин
2025-05-29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу явуулсан “итгэл хүлээлгэх” бичгийг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэж байна.  

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан танаа

Итгэл хүлээлцэх тухай

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар нь 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” уриан дор хэрэгжүүлж, эхний бодит үр дүнг гарган ажиллаж байгаа боловч үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх, дэвшүүлсэн бодлого, зорилтоо тогтвортой, тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг шаардлагатай байна. 

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хамтын хариуцлагын зарчим, улс төрийн соёлын хувьд Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийг хүндэтгэн, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье.

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ

Сэтгэгдэл үлдээх

Daank ba Berh tosgon 2030 tusul heregjuulie, nutagtaa buts.

Ajiglagchbro

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe